Сан-Франциско хотын коллеж нь Калифорни мужийн хойд хэсэгт байгаль цаг уурын гайхамшигтай сайхан орчин цогцолсон, олон улсын бизнес санхүүгийн төв болсон Сан Франциско хотод нийт 11 хотхонтойгоор үйл ажиллагаагаа явуулдаг тус хотын хамгийн том коллеж юм.
Уг коллеж нь 1935 онд анх эх сууриа тавьсан бөгөөд одоо нийт 60 гаруй мэргэжлийн чиглэлээс сонгон 2 жилийн хугацаанд суралцаад дэлхийд нэр хүнд бүхий их дээд сургуулиудаас сонгон үргэлжлүүлэн суралцаж бакалаврын зэргээ авах боломжийг өөрийн оюутнууддаа олгож байна.
СФХК-ийн сургалтын материаллаг бааз нь маш сайн бөгөөд тус сургуулийн номын сан өөрийн баялаг сангаар нэгдсэн улсын дээд боловсрол олгох сургуулиудын дунд гайхагддаг.
Мөн оюутнууд хичээлийн бус цагаар амралт чөлөөт цагаа өнгөрөөх болон, өөрсдийн суралцаж буй чиглэлээр мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжинд анхаарч коллежийн хотхонууд нь иж бүрэн тоноглогдсон компьютерийн төв, шинжлэх ухааны төв, лаборатори, гимнастик, волейбол, сагсан бөмбөг, фитнес заалууд болон америк хөл бөмбөг, бейсбол болон теннисийн талбайнуудаар өвч тоноглогдсон.
Тус коллежийн бас нэгэн давуу тал нь гадаад оюутнуудад зориулсан англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөртэй ба оюутнууд англи хэлийг мэргэжлийн төвшинд хэрэглэх өндөр чадварыг эзэмшинэ.