Вашингтон мужийн хамгийн үзэсгэлэнт Шорелайн Коммюнити Коллежийн хотхон нь Сиаттл хотын төвөөс хойд зүгт 15 км зайд, нийт 83 акр талбайд визуал арт, компьютерийн төв, лаборатори, оюутны төв, театр, биеийн тамирын цогцолбор төвүүдийг багтаасан 26 байгууламжаас бүрдэнэ.
Тус коллеж 1964 онд анх үүсгэн байгуулагдсан, Америкийн Коммюнити Коллежиудын Холбооны гишүүн, магадлан итгэмжлэгдсэн улсын коллеж юм.
Та тус сургуулийн кредит цуглуулах үндсэн ангийн намар, өвөл, хавар, зуны семестерүүдэд жилийн 4-н улирлын туршид хамрагдан суралцаж болно. Үүнээс гадна коллежид таны сонгон суралцах боломж бүхий олон тооны ассошиет зэргийн үндсэн хөтөлбөр болон бусад олон сайхан ашигтай санал, бололцоо дүүрэн байна!
ШКК нь олон улсын оюутны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт оюутнуудын 10% нь гадаадаас элсэн суралцаж буй оюутнууд байна. ШКК-ийн ESL /Англи хэлний түргэвчилсэн сургалт/ хөтөлбөр нь гадаадын оюутнуудаас TOEFL-ийн өндөр оноо шаардалгүйгээр тус коллежид элсэх боломжийг олгодог.
Та бага хугацаанд их зүйлийг амжуулж, бас дээр нь мөнгөө хэмнэмээр байгаа бол танд ШКК-н бүрэн дунд боловсрол олгох хөтөлбөр яг тохирно.Хэрэв та 16 нас хүрсэн суурь боловсрол эзэмшсэн бол 2 жил ШКК-д суралцаад бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон сонгосон мэргэжлийн дагуу ассошиет зэргийг нэгэн дор авах сайхан боломж таны өмнө бүрэн нээлттэй байна. Өөрөөр хэлбэл та 4-н жил зарцуулж олох мэдлэгийг 2-хон жилийн дотор ямар нэг нэмэлт төлбөр төлөлгүйгээр бүрэн авах боломжтой.