Такома Коммюнити Коллеж нь Вашингтон мужид Сиаттлаас өмнө зүгт 56 км-т, АНУ-ын хэмжээнд явуулсан олон талт статистик судалгаа, үнэлгээний дүнд амьдрахад хамгийн тааламжтай шилдэг 5-н хотын нэгээр шалгарсан үзэсгэлэнт Такома хотын төвд хамгийн аюулгүй тайван бүсэд оршдог, нийт 50 орчим чиглэлд мэргэжилтэн бэлтгэх үндсэн сургалт болон англи хэлний түргэвчилсэн сургалтыг өөрийн 60 га талбай бүхий сургуулийн хотхондоо зохион байгуулж байна.
ТКК нь 1965 онд байгуулагдсан, сургалтын чанарын хувьд АНУ-ын хэмжээнд дээгүүр бичигддэг, бүрэн магадлан итгэмжлэгдсэн улсын сургууль юм. Ялангуяа анагаахын шинжлэх ухааны чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудын хувьд энэ тус коллежийн сургалтын чанар бөгөөд нэр хүнд маш өндөр байдаг бөгөөд АНУ-ын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын дунд эхний 10-т багтдаг сургууль юм.
Тус коллеж нь гадаадын оюутан суралцуулах олон улсын оюутны хөтөлбөрийг 30 гаруй жилийн турш амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд коллежийн англи хэлний түргэвчилсэн хөтөлбөр нь гадаадын оюутныг тус сургуульд TOELF-ын шалгалтын оноогүйгээр элсэх боломжийг бүрдүүлсэн.
Сургалтын хөтөлбөрийн хувьд өөрийн сонгосон мэргэжлээрээ үндсэн ангийн сургалтад 2 жил суралцаад үргэлжлүүлэн өөрийн хүссэн их дээд сургууль руу шилжин суралцаж бакалаврын зэргээ авна.
Суралцаж байх хугацаандаа та бүхэн оюутны дотуур байр, Америк гэр бүлд амьдрах хөтөлбөр болон сургуулиас гадуур байр хөлслөн амьдрах боломжуудаас өөрийн сонголтоор сонгон байрлах болно.