Эл Камино Коллеж нь Калифорни мужид, АНУ-ын урлаг соёл, бизнесийн томоохон төв болсон Лос-Анжелес хотын хажууханд, үзэсгэлэнт сайхан байгаль, цаг уурын тааламжтай бүс нутагт байрлах Торранс хотод 11 га талбай бүхий сургуулийн хотхонд байрладаг.
Тус коллеж нь 1947-07-01-нд анх үүсэн байгуулагдсанаас хойш мужийн хэмжээнд үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар одоо 1 хичээлийн жилд ойролцоогоор 23000 оюутныг мэргэжил олгох болон эрдмийн зэрэг хамгаалах 80 гаруй чиглэлээр 2500 гаруй ангид АНУ-ын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн маш чанартай сургалтын хөтөлбөрөөр суралцуулж байна.
Коллежийн кредит олгох сургалтын хөтөлбөрийг дэлхийд алдартай UCLA, USC зэрэг сургуулиуд бүрэн хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг коллежийн 2 жилийн хөтөлбөрийг төгссөн оюутнууд дээрх сургуулиудад шууд элсэж, үргэлжлүүлэн 2 жил суралцсанаар бакалаврын зэргээ хамгаалах боломжтой юм.
Сургалтын чанарын хувьд шилдэгт тооцогдохоос гадна сургалтын төлбөрийн хувьд маш боломжийн хямд үнийг оюутнууддаа санал болгодог.
Мөн оюутнууддаа зориулсан олон талт хөтөрбөрүүдийг байнга зохион явуулдагаас гадна, гадаад оюутнуудад тусгайлан зориулагдсан хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлдэг.